18 дугаар зууны үеийн хятад ваар 18 сая долларын үнэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ХОНКОНГ./СЯНГАН/. Хятадын эзэн хаан Юнжэний үед /1723-1735 он/ урласан ховор ваар Хонконгт болсон дуудлага худалдаагаар 18 сая долларын үнэд хүрч зарагдсан тухай "Christie’s" дуудлага худалдааны компани мэдээллээ.
“Энэ бол нэг өнгөөр будсан хятад ваарны хувьд дээд амжилт гэхээр үнэ юм” гэж дуудлага худалдааг зохион байгуулагчид онцлон тэмдэглэлээ. Харин худалдан авагчийн нэрийг нууцалсан байна.
Лууг дүрсэлсэн гоёмсог чамин бариултай, гүц хэлбэртэй 51,8 см өндөр, хоолой нь хулс модны ёзоорыг санагдуулам энэхүү ваар нь цайвар ногоон паалан өнгөлгөөтэй ажээ.
“Энэхүү гайхамшигтай цайвар ногоон ваар нь Чин улсын үеийн шаазангийн сор бүтээлүүдийн нэг юм” гэж "Christie’s" компанийн хятад урлалын газрын захирал Пола Антеби онцлон хэлжээ.
Сонирхуулахад, энэ ваарыг 2004 онд Хонконгийн дуудлага худалдаанд оруулан 2,2 сая доллароор зарж байсан нь тухайн үедээ рекорд гэхээр өндөр үнэ болж байв.

О.Барс