Инженерийн хийцтэй 16 худаг гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-07 13:01:32
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд нийт 2200 гаруй инженерийн хийцтэй худаг байдаг ба бэлчээрийн усан хангаж 74 хувьтай байна.

 

Төв аймгийн ХХААГ-аас бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлж 90 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн жил бүр 15-20 худаг гаргаж байгаа юм.

 

Энэ жил Төв аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр 23 суманд 30 инженерийн хийцтэй худаг гаргахаас одоогийн байдлаар 14 суманд инженерийн хийцтэй 16 гүний худаг нэмж гаргахаар тендер зарлаад дууссан. Тендерийн ажлын нээлт маргааш болно гэж Төв аймаг ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга М.Дашдулам хэллээ.


Нэг худаг барих нийт өртгийн 70 хувийг аймаг гаргадаг бол 30 хувийг иргэд өөрсдөө гаргана гэв.
 

Т.Есүхэйтөмөр

Связанные новости