Төл мал халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-12 12:31:41
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жилээс өнөөдрийг хүртэл нэг жил зургаан сарын хугацаанд Төв аймгийн 18 суманд малын гоц халдварт шүлхий болон хонины цэцэг өвчин гарсан. Тэдгээр 18 суманд төл мал өвчлөх эрсдэл өндөр байгаа учир төл малд вкцинжууллат хийж байна гэж албаныхан хэлж байна.

Төв аймгийн ХХААГ-аас энэ жил малын гоц халдварт өвчин гарч байсан 18 сумын нэг сая 177 мянган хурганд вакцинжуулалт хийгдэхээр төлөвлөснөөс эхний ээлжид малын гоц халдварт өвчний голомтын ойролцоо болон голомттой 18 сумын 350 мянган хурганд 175 мянган тун вакцинаар вакцинжуулах ажил хийж байна.
Өнөөдрийн байдлаар вакцинжуулалт 85 хувьтай явагдаж байна гэж Төв аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга Б.Болдбаатар хэллээ.

Энэ сарын 7-оос аймгийн хэмжээнд байгаа бүх хургаа вакцинжуулахаар үлдэгдэл 818 мянган тун вакцин бусад сумдад хуваарилаад байна.

Хамгийн сүүлд Баянцагаан, Лүн сум малын гоц халдварт өвчний голомттой байсан. Баянцагаан сумын хорио цээрийн дэглэм өнгөрсөн сарын 25-нд цуцлагдаж, хязгаарлалтын дэглэмд шилжсэн байна. Одоогоор Лүн суманд малын гоц халдварт өвчний хоёр голомт байна. Тус сумын хорио цээрийн дэглэмийг зуравдугаар сарын 15 гэхэд буулгана гэж ХХААГ-аас мэдээлэв. 
Т.Есүхэйтөмөр
Связанные новости