Вакцины нийлүүлэлт тасалдсанаас вакцинжуулалт удааширч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-12 17:01:50
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх орон нутгийн вакцинжуулалт”-аар нэг сая 700 мянган толгой малыг вакцинжуулна. Вакцины нийлүүлэлт удаан байгаагаас орон нутгийн вакцинжуулалт удаашралтай явагдаж байна гэдгийг албаныхан хэлж байна.

Аймгийн ХХААГазар “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх орон нутгийн вакцинжуулалт”-аар 1 сая 700 мянган толгой малыг вакцинжуулах бөгөөд эхний ээлжид шугиар, дуут, галзуу, боом, дотрын халдварт хордлого зэрэг таван төрлийн вакцинаас дотрын халдварт хордлогын вакцин гүйцэд ирсэн бөгөөд сумдад хүргүүлээд байна. Дотоодын вакцины Био-комбинат ТӨХК-аас вакцины нийлүүлэлт удаашралтай байна. Үүнээс болоод орон нутгийн вакцинжуулалт удаашралтай явагдаж байгаа гэдгийг Төв аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга Б.Болдбаатар хэлж байна.

Өнөөдөр дотрын халдварт хордлогын вакцин гүйцэд ирсэн байна. Мөн цусан халдвартын вакцины 30 хувь нь Мал эмнэлгийн албанд  ирээд байна. Үйлдвэрээсээ болж байна.

Төв аймгийн хэмжээнд нэг сая 700 мянган толгой мал вакцинжуулахад 1 тэрбум 200 сая төгрөг, мал эмнэлгийн үйлчилгээнд 400 сая төгрөгийг тус тус зарцуулдаг байна.
 
-Оросын Холбооны улсад үйлдвэрлсэн вакцин илүү үр дүнтэй байна-

Төв аймгийн 18 сумын төл малыг вакцинжуулахад дотоодын үйлдвэрт үйлдвэрлэсэн болон ОХУ-д үйлдвэрлэгдсэн хоёр төрлийн вакцин ашиглаж байна. Дархлаа тогтоох чадвараа ОХУ-д үйлдвэрлэсэн вакцин илүү үр дүнтэй гэдгийг албаныхан онцолж байна.

Малын гоц халдварт өвчин гарч байсан 18 сумын нэг сая 177 мянган хурганд вакцинжуулалт хийгдэхээр төлөвлөснөөс эхний ээлжид малын гоц халдварт өвчний голомтын ойролцоо бүхий  өвчний голомттой 18 сумын 350 мянган хурганд 175 мянган тун вакцинаар вакцинжуулах ажил Төв аймгийн ХХААГ-аас явагдаж байна.

Эхний 350 мянган тарих 175 мянган тун вакциныг дотоодын Био комбинат ТӨХК-аас аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн алба татаж авсан байна. Уг вакцин долоо хоногтойгоос дээш настай хурганд тарьж, 14-21 хоногийн дотор дархлаа тогтох бөгөөд 12-18 сарын хугацаанд үйлчилгээтэй байна.

Харин үлдэгдэл 818 мянган тун вакциныг ОХУ-аас хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй үнээр татаж авна. Орос вакцин гурван сартайгаас дээш настай хургыг вакцинжуулдаг бөгөөд тарьснаас хойш 4-5 хоногийн дотор дархлаа тогтох бөгөөд 10-12 сарын хугацаанд үндсэн дархлаа тогтоно гэж ХХААГ-аас мэдээллээ.
Т.Есүхэйтөмөр
Связанные новости