Аж үйлдвэрийн үйлдвэрлэл 11,2 тэрбум төгрөгт хүрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-21 17:25:50
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Энэ оны эхний  дөрөвдүгээр сарын байдлаар өмчийн бүх төрлийн аж үйлдвэрийн газрууд 12.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 4.9 дахин буюу 11.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Аймгийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөлт өмнөх оноос 68.1 хувь буюу 6.8 тэрбумаас 12.14 сая төгрөгөөр болжээ. Нийт бүтээгдэхүүний өсөлтөд ашигт малтмал олборлолт, сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тарианы гурил, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ус ундаа үйлдвэрлэл, малын тэжээл, нэхмэлийн үйлдвэрлэл,  хувцас үйлдвэрлэл, төмрийн үйлдвэрлэл, дулаан, ус ариутгал хангамж үйлдвэрлэлүүд голлон нөлөөлсөн аж.

Заамар, Жаргалант, Зуунмод, Баянцогт, Баянчандмань, Баянцагаан, Эрдэнэ, Батсүмбэр зэрэг сумд энэ жил хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэв.  Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт үйлдвэрлэлтэд дулааны эрчим хүч 26, боловсруулах үйлдвэрлэл 17.50, ашигт малтмалын олборлолт 57 хувийг тус тус эзлэв. 

Т.Есүхэйтөмөр
Связанные новости