Энэ онд 150 гэр бүлийг эвлэрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд энэ онд 300 өргөдөл ирснээс 150 гэр бүл гуравдагч этгээдийн оролцоотойгоор буцаж эвлэрчээ.
Ирж буй иргэдийн зонхилох нь гэр бүлийн маргаан нь даамжирч олон жил болсон тусдаа амьдарч байгаа зэрэг олон дарамт үүссэн байдаг боловч эвлэрлийн үйл ажиллагааг 30 хоногийн хугацаанд явуулсны үр дүнд гэр бүлүүдийн эвлэрэлт 50 хувьтай байгаа гэнэ.
Сүүлийн үед гэр бүл салалт залуужиж байгаа ба 1995 оныхон хүртэл эвлэрүүлэн зуучлалаар орж ирж байгаа гэнэ. Ер нь гэр бүлийн харилцаанд хосууд ямар эрх эдлэх төдийгүй бие биенээ харилцан сонсч ойлгох хэрэгтэй гэдгийг ойлгуулан эвлэрүүлэхийг зорьдог ажээ.
Б.Гантуяа
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
22 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
22 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar