Чилийн шигшээ баг Тивүүдийн холбоодын цомын тэмцээний финалд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-06-29 08:39:09
ЛОНДОН./BBC/. Тивүүдийн холбоодын цомын тэмцээний /Тив хоорондын цом/ хагас шигшээгийн эхний тоглолтонд Португал болон Чилийн шигшээ багууд учраа тааран тоглосноос чиличүүд ялалт байгууллаа.

“Казань-арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолт үндсэн болон нэмэлт цагт 0:0-ийн харьцаагаар өндөрлөжээ. 

Тоглолтын дараа цуврал торгуулийн цохилт хийхэд Артуро Видаль, Чарлес Арангис, Алексис Санчес нарын оруулсан гоолуудын ачаар Чилийн шигшээ баг ялалт байгуулсан байна. Хоёрдахь хагас финал 6 дугаар сарын 29-нд Сочи хотод болох ба “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд Герман, Мексикийн багууд тоглох юм .
О.Барс

 

Связанные новости