Сураггүй алга болсон эхнэр, нөхөр хоёрын цогцсыг 75 жилийн дараа олжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ЦЮРИХ. /BBC/. Швейцарийн нутгийн баруун өмнөд хэсэгт урсдаг, татарч байгаа нэгэн мөсөн гол дотроос хоёр хүний цогцос олджээ. Тэдгээр цогцос нь 75 жилийн өмнө Альпийн нуруунд явж байгаад сураггүй алга болсон Швейцарийн иргэд болох гэр бүлийн хосынх болов уу хэмээн таамаглаж байна.
Тэдний цогцсыг өнгөрсөн пүрэв гарагт цанын баазын ажилчид далайн түвшнээс 2 615 м-ийн өндөрт явж байгаад олсон байна. Цогцоснууд хоорондоо ойрхон байсан бөгөөд эд зүйлс дотор нь хэн болохыг нь таньж болохоор бичиг баримтууд байжээ.
Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснийг үзвэл, уг цогцоснууд 1942 онд нугад үхрээ хариулж яваад алга болсон эхнэр, нөхөр хоёрынх бололтой. Нас барах үедээ 40 болон 37 настай байсан хос хоёр цогцос олдсон газраас 30 орчим км-ийн зайд орших тосгонд амьдардаг байжээ.
Орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр, хосуудын цогцос маш сайн хадгалагдсан байсан бөгөөд тэд мөсөн ангалд унасан байх магадлал өндөр байна.
Талийгаач хосын 79 настай охин сурвалжлагчдад ярихдаа "би өөрөө болон миний гэр бүлийнхэн бүхий л амьдралынхаа туршид эцэг эхийгээ хайж байсан бөгөөд эцэст нь тэднийгээ оршуулж болохоор боллоо" гэжээ.
Орон нутгийн хэвлэлд бичсэнээр, мөсөн гол татрах болсноор сураггүй алга болсон олон хүний цогцос олдож магадгүй байгаа юм.

Х.Сарнай