Неймар "Пари Сен-Жермен"-ээс жилд 45 сая еврогийн цалин авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БАРСЕЛОНА. /ВВС/. Испанийн хөл бөмбөгийн “Барселона” багаас Бразилын алдарт довтлогч Неймар гарахаар шийдсэнээ албан ёсоор зарлажээ.
Лхагва гарагт “Барса”-гийн цахим хуудсанд тавьсан албан ёсны мэдэгдэлд “Неймар манай багийг орхихоор шийдсэнээ өнөө өглөө багийн байранд менежерийнхээ хамтаар албан ёсоор мэдэгдлээ” гэжээ.
Неймар “Барса”-гаас гарч, Францын “Пари Сен-Жермен” багт орсноор долоо хоногт 865 мянган еврогийн орлого олох аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр жилд 45 сая еврогийн орлого олно гэсэн үг.

Неймарын хувьд “Барса”-д 2021 он хүртэл тоглох гэрээ байсан бөгөөд өөр баг руу шилжсэн тохиолдолд 222 сая евро төлөх нөхцөлтэй гэрээг 2013 онд байгуулсан юм.
Энэ гэрээний дагуу “Пари Сен-Жермен” баг 222 сая еврог “Барса”-д өгөх ёстой.
Неймар 2013 онд Бразилын “Сантос” багаас “Барса”-д шилжин ирснээсээ хойш 186 удаа талбайд гарахдаа 105 гоол оруулжээ.

Г.Доржханд