Владимир Кличко мэргэжлийн боксын карьераа дуусгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-08-03 16:08:46
МОСКВА./TASS/. Украины боксчин Владимир Кличко мэргэжлийн боксын карьераа дуусгажээ. Энэ тухай Германы “Bild” сонинд мэдээлжээ.

Владимир Кличко 1976 оны 3 дугаар сарын 25-нд хуучин ЗХУ-ын Семипалатинск хотод төржээ. Олимпийн 26 дугаар наадмын боксын 91 кг-ийн жингийн аварга, Дэлхийн боксын холбооны хүнд жингийн 2000-2003, 2008-2015 оны аварга болж байжээ. Одоогийн байдлаар хүнд жинд дэлхийд аваргалсан хугацаагаараа /9 жил 7 сар/ хоёрдугаарт жагсдаг буюу Жо Луисын /11 жил 8 сар/ ард бичигддэг байна.  

В.Кличко мэргэжлийн боксын рингэнд 69 тулаан хийснээс 64 ялалт байгуулж /53 нь нокаутаар/ мөн таван удаа ялагдаж байжээ.
О.Барс 
Связанные новости