Усархаг борооны улмаас төв зам эвдэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн нутагт 8 сар гарсаар үргэлжилсэн, хүйтэн бороо орж байна. Усархаг борооны улмаас хот хоорондын зам зарим газраас эвдэрч зорчих боломжгүй болоод байгаа аж.
Тухайлбал Улаанбаатар хотоос Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлд явах авто зам Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас зүүн тийш 12 км зайнд сэтэрсэн байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. Эвдэрсэн гүүр, асфальтон замыг Өвөрхангай аймгийн АЗЗА ТӨҮГ-ын ажилчид засварлаж байна.

Б.Батчимэг
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня