Энэтхэгт нярай хүүхдэд 7 шүд ургасан байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн баруун нутгийн Гужарат мужийн эмч нар нэг сартай нярай хүүхдийн долоон шүдийг амжилттай сугалж авчээ.
“Хүүхдийн биеийн байдал одоо сайн байна” гэж наймдугаар сард хагалгаа хийсэн шүдний мэс засалч Мит Раматри ВВС телевизэд өчигдөр мэдэгджээ.
Тэрбээр ярихдаа “Нярай хүүхдэд ургасан шүдийг бид хоёр үе шаттайгаар сугалж авсан. Эхлээд дөрвийг нь, дараа нь үлдсэн гурвыг нь авсан” гэв.
Нярай мээмээ хөхөж чадахгүй байсан учир эцэг эх нь хүүхдийн эмчид хандсанаар шүд ургасныг олж мэдсэн гэнэ. Ингээд тэд шүдний эмнэлэгт ханджээ.
Шүдний эмч М.Раматри ярихдаа “Зарим тохиолдолд нярай хүүхдийн аманд шүдний үзүүр нь цухуйж байгаа юм шиг харагддаг. Гэхдээ шүд тийм ч хурдан ургачихдаггүй. Хэрвээ ургасан тохиолдолд бүгдийг нь мэс заслаар зайлшгүй авах шаардлагатай. Би ийм тохиолдлыг урьд нь харж байсан ч нярайн шүд сугалж авах мэс заслыг анх удаагаа хийсэн нь энэ. Мэс засал амжилттай болсон” гэлээ.

Г.Доржханд