Гэрийн номын санг сурталчлах аян зохион байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төв номын сан ирэх баасан гарагт Цогт хунтайжийн талбайд хийх "Номын баяр"-ыг угтан иргэдийн гэрийн номын санг танилцуулах аян зохион байгуулах гэж байна.
Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Г.Удвалын номын санг сурталчлах ажил хийжээ. Түүний гэрийн номын сан аав, ээж, дүү нарынх нийлсэн 200 гаруй номын цуглуулгатай.
Хамгийн дуртай ном нь А.Дьюмагийн “Монте Кристо гүн” цуврал бөгөөд эхний болон шинэ хэвлэгдсэн цувралууд гэнэ. Мөн “Монголын нууц товчоо” зохиолын янз бүрийн хэвлэлүүдийг цуглуулах дуртай ажээ.
- Яг одоо Ж. Сарантуяагийн “Сорхугтани” романыг гэр бүлээрээ ээлжлэн уншиж байна гэж Г.Удвал ярьсан байна.
Аймгийн Төв номын сангаар чөлөөт цагаараа хичээлтэй холбоотой номоос гадна уран зохиолын номнуудыг унших дуртай идэвхтэй уншигчийн нэг нь Г.Удвал юм.

М.Батжаргал