Д.Трампын "Твиттер" хаягийг идэвхгүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-11-03 14:58:38
ВАШИНГТОН. /АП/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Твиттер” хаяг пүрэв гарагийн орой хэсэг хугацаанд “хаагджээ”.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, нийгмийн сүлжээний “Твиттер” компанийн ажлаасаа гарч буй нэгэн ажилтан нь @realdonaldtrump хаягийг 11 минутын турш “идэвхгүй” болгосон байна. Тус компанийн холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, чухам ямар шалтгааны улмаас ажилтан ийм хэрэг хийх болсныг шалгаж байгаа аж.

“Твиттер”-т 41.7 сая дагагчтай Д.Трамп энэ асуудалтай холбоотойгоор хараахан ямар нэгэн үг хэлээгүй байна.

Энэ хэрэг нь хэн нэгэн Ерөнхийлөгч Д.Трампын өмнөөс нийгмийн сүлжээгээр “хуурамч” мэдэгдэл хийхүй гэх газаргүй болохыг харууллаа гэж нийгмийн сүлжээний хэрэглэгчид ярьж байна.

2009 оны гуравдугаар сараас “Твиттер” ашиглаж эхэлсэн Д.Трамп өнгөрсөн хугацаанд 36 мянга гаруй удаа “жиргэжээ”. Тэрбээр хамгийн идэвхтэй жиргээчдийн нэг юм. 
Г.Доржханд
Связанные новости