Энэтхэг залуу 5 кг төмөр биет залгисан байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ШИНЭ ДЕЛИ. /Шиньхуа/. Энэтхэгийн төвийн нутгийн Мадхья-Прадеш мужийн мэс засалчид нэгэн эрэгтэйн ходоод гэдэснээс зоос, зүү зэрэг 5 кг төмөр биетийг гарган авсан тухай “Шиньхуа” агентлаг өнөөдөр мэдээлэв.
Энэтхэгийн Санжай Гандийн нэрэмжит эмнэлгийн зургаан эмчээс бүрдсэн баг хагалгааг саяхан хийсэн байна. Тус эмнэлгийн эмч Приванк Шарма “Шиньхуа” агентлагт мэдэгдэхдээ “Бид 32 настай өвчтөн Мохаммед Максудын ходоод гэдэснээс 263 ширхэг зоос, дөрвөн ширхэг зүү болон 12 ширхэг сахлын хутганы ир буюу нийтдээ 5 кг төмөр биетийг гарган авсан. Өвчтөн одоогоор эмнэлэгт эмч нарын хяналтад байна” гэжээ.
М.Максуд нь "Ходоод гэдэс өвдсөн" гэх зовиуртайгаар энэ сарын 18-нд эмнэлэгт хүргэгдсэн аж. Эмч нар рентген аппаратаар түүний өвдөлтийн шалтгааныг олж тогтоожээ.
Эмч П.Шарма ярихдаа “М.Максуд нь сэтгэцийн хувьд цоо эрүүл биш бөгөөд эдгээр төмөр биетийг ар гэрийнхнээсээ нууцаар залгидаг байсан юм шиг байна” гэжээ.

Г.Доржханд