АН-аас орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намаас ирэх сарын 1-нд орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байна.
Эрх баригчид тэтгэврийн насыг нэмсэн, шатахууны хомсдол үүсгэсэн, татварыг өсгөсөн нь бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хүргэсэн. Эдгээр шийдвэр нь эргээд энгийн иргэдийн амьдралд, тэр дундаа орон нутгийн иргэдэд хүндээр тусч байна. Иргэдээ ийн зутруу амьдруулж байгаа нь төлөвлөлтгүй, бодит тооцоололгүй ажиллаж байгаагийн илрэл хэмээн үзэж тэд жагсаал зохион байгуулахаар болсон байна.

АН-ын орон нутаг салбарууд уг жагсаалын дэмжиж оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд МАН-ыг сонгуулиар амалсан амлалтаа биелүүлж ажиллахыг шаардах аж.
Б.Туул