УИХ дахь намын бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-29 10:10:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай байна. 
Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдахаар тов гаргажээ. Бүлгүүд энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудаар байр сууриа нэгтгэх юм. Энэ долоо хоногт Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрүүдийн зэрэг асуудлууд хэлэлцэгдэхээр хуваарьт оржээ. 
Н.Туяа

 
Связанные новости