Шууд хөрөнгө оруулалтын 79 хувь нь уул уурхайн салбарт оржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр манай улсын дотоодыг чиглэсэн багцын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр санхүүгийн дансны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Харин урсгал, хөрөнгийн дансны тэнцэл 907.1 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Урсгал дансны алдагдлыг 2013-2016 онд гадаад зээл болон гадаад валютын нөөцийн эх үүсвэрээр голлон санхүүжүүлж байсан бол 2017 оны гүйцэтгэлээр голлон шууд хөрөнгө оруулалтын орох урсгалаар санхүүжүүлснийг Санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурджээ.
Өнгөрсөн оны III улирлын байдлаар Монгол Улсыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал 702 сая ам.доллар байсан тухай Төв банкнаас мэдээлэв. Үүнээс Канад улсаас орох урсгал 285 сая ам.доллар, Люксембургээс 155 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байна. Салбараар нь үзвэл шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын 79 хувь нь уул уурхайн салбарт оржээ.