Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд Л.Болд гишүүнийг орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-06 18:15:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцдаг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.

УИХ дахь АН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болдыг оруулах саналыг Байнгын хороонд хүргүүлээд байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан танилцуулсан бөгөөд байнгын хорооны гишүүд 63.6 хувь нь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болдыг оруулахыг дэмжсэн байна. 
Н.Туяа
 
Связанные новости