“Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” сургалтын танхимын нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийг хэрэгжүүлж буй Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр тохижуулсан аймгийн төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлийн сургалт, хурал, зөвлөлгөөн, уулзалтын хэрэгцээнд зориулсан “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” сургалтын танхим өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэнд Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газрын зөвлөх С.Намжилмаа, ГОУХАН-ийг төлөөлж ЭТИС хөтөлбөрийн засаглал хариуцсан эксперт Ч.Оюун-Эрдэнэ болон аймгийн төр, Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ байгууллагын гишүүд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлийн төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр ЭТИС хөтөлбөр, аймгийн ЗДТГ, ИНБ-ын сүлжээ болон ЖДҮ эрхлэгчдийн зөвлөлийн хооронд түншлэлийн сургалтын танхимын ашиглалт, хамгаалалтын талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, талуудын төлөөллүүд гарын үсэг зурсан юм.
Уг сургалтын танхимыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн сүлжээний төлөөллүүд хуваарь гарган ашиглах бүрэн боломжтой байна.

Б.Батхүү