Футзалын нэгдүгээр лигийн шийдвэрлэх тоглолтууд энэ 7 хоногт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос анхны жилдээ зохион байгуулж байгаа футзалын нэгдүгээр лигийн хаалтын үйл ажиллагаа энэ бямба гарагт болно.
Футзалын нэгдүгээр лигийн сүүлчийн тойрогт медалийн эзэд тодрох юм. Аваргын төлөө өрсөлдөгч хоёр багийн нэг Дархан-Уул аймгийн шигшээ баг өнөөдөр орой 19 цагаас “Сонор” клубтэй чухал хариуцлагатай тоглолт хийнэ.
С.Жаргалсайхан дасгалжуулагчтай баг “Сонор”-ыг хожсон тохиолдолд “Жипро” клубын үлдсэн тоглолтын үр дүнг хүлээх шаардлагатай болох юм. Учир нь “Жипро” үлдсэн хоёр тоглолтдоо “ШМ Баянгол”, “Монголын тэмүүлэл” клубүүдийг хожиж чадвал, Дархан-Уул аймгийн багтай оноо тэнцэн, хоорондын тоглолтод хожсон гэдэг утгаараа түрүүлэх боломжтой.

Д.Өлзий