Инфляци өмнөх сараас 0.8 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-17 08:33:08
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Инфляци хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.8 хувь, өмнөх оны эцсээс 2.2 хувь, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өслөө.

Өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 6.0 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 9.0 хувь,  тээврийн бүлгийн үнэ 11.5 хувь орон сууц, ус цахилгаан, хийн түлшний үнэ 11.3 хувь, эм тариа эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 9.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод хоёрдугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 21.8 хувь буюу 75 бараа үйлчилгээний үнэ өсч, 17.2 хувь буюу 59 барааны үнэ буурч, 61 хувь буюу 210 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 50 нэрийн барааны үнэ нэмэгджээ.
Связанные новости