Төвбанк 41 мянган иргэний мэдээллийг зээлийн лавлагаанд тусгахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 41 мянга 85 иргэний мэдээллийг зээлийн лавлагаанд тусгахгүй байхаар боллоо.
Тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс өмнө зээлээ бүрэн барагдуулж дууссан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй, үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгагдахгүй байхаар боллоо.
Зарим иргэд олон удаа зээл авч хугацаанд нь төлж байсан сайн түүхтэй боловч ажил олгогч, зээлдүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж чанаргүй зээлийн нэг удаагийн түүхтэй болсноор санхүүгийн үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг байна. Ийм гомдол Монгол банкинд ихээр ирж байсантай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ. Эл арга хэмжээ нь санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ.

О.Мөнхжаргал