Өдөрт 300 тонн хог боловсруулах үйлдвэр байгуулахаар дэд хөтөлбөрийн төсөлд тусчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймаг “Хог хаягдлын менежментийг сайжруулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ангилан ялгах тогтолцоо бий болж, өдөрт 300 тонн хог боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулж, энгийн хог хаягдлын төлбөрийг нэг иргэнээр тооцож, хог ачилт 14 хоног тутамд болно” гэж аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал хэллээ.
Мөн хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллаж, шаардлагатай цэгүүдийг камерын хяналттай болгох аж. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөрвөн тэрбум төгрөг шаардагдах бөгөөд 2021 он хүртэл хэрэгжинэ.
Өнөөдрийн байдлаар Орхон аймаг өдөрт 404 тонн хог ачиж тээвэрлэн, хогийн нэгдсэн цэгт хаяж байна. 1977 оноос хойш ашиглаж хотын хогийн нэгдсэн цэг 80.3 га газрыг эзэлж, таван сая шоо.метр хог хуримтлагдаад байна. Дэд хөтөлбөрийн асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Б.Оюун-Эрдэнэ