Ашигт малтмалын олборлолтын хэмжээ нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар зохион байгуулдаг "Монголын геологи хайгуул-2018" чуулга уулзалт "Корпорейт Конвеншн төв"-д 10 дахь удаагаа болов.
“Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, түүний хэрэгжилт, ашигт малтмалын геологийн судалгаа, ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологид оролцогсод төвлөрч санал бодлоо солилцлоо.
Эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд алт, зэс зэрэг зарим ашигт малтмалын олборлолтын хэмжээ нэмэгдсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн, төвлөрлийг сааруулж орон нутагт барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж зэрэг олон давуу тал бүрдсэнийг онцолж байна.
Мөн геологи уул уурхайн төслүүдийн үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдлын талаар хуралдаан, хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт, байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэнг мөн үеэр гаргажээ. Мөн “Алдарт геологич”, “Зураглалын шилдэг баг” , “Хайгуулын шилдэг баг” шалгаруулах ёслол, Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” , “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг нэг дор зохион байгуулав.
"Монголын геологи хайгуул-2018" чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын их сургууль, ШУА, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо хамтран зохион байгуулж байна. "Монголын геологи хайгуул-2018" чуулга уулзалт маргааш өндөрлөнө.

О.Мөнхжаргал