Эдийн засгийн чуулганаар гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-26 12:21:36
Улаанбаатар/МОНЦАМЭ/ “Монголын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эдийн засгийн чуулган-2018” энэ сарын 28-нд Төрийн ордонд болох юм байна.

Төрийн ордноо хуралдах тус чуулганаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэхийн зэрэгцээ Гурван тулгуурт хөгжлийн бодлого, татварын хуулийн шинэчлэл сэдвээр нэгдсэн хуралдаан болох аж. 

Харин Агаарын бохирдол-боломж шийдэл, аялал жуулчлал дэд бүтэц, Засаглал, хувьчлал, шинэчлэл, Уул уурхай дэд бүтэц зэрэг сэдвээр салбар хуралдаах өрнөх юм байна.

Тус чуулга уулзалт 2010 оноос хойш болсон бөгөөд энэ жил урт хугацааны бодлого, нийгмийн тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, бизнесийн орчин зэрэг сэдэвт төвлөрөх нь ээ.
Б.Заяа
Связанные новости