Нийл Сакер: Эдийн засаг эрчимтэй өсч буй үед Засгийн газар их хэмжээний хуримтлал үүсгэх хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн шийдвэрээр Монгол Улс 20.9598 сая Зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 30.55 сая ам. долларын санхүүжилт нэмж авахаар боллоо.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь үнэлгээг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өчигдөр хэлэлцэж ийнхүү шийдвэрлэжээ. Энэ тухай ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Манай улс дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 104.8278 сая Зээлжих тусгай эрх буюу 152.79 сая ам. долларын санхүүжилт аваад байгаа юм.
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер хэлэхдээ,“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг баталснаар дараагийн санхүүжилт олгох боломж бүрдэж байна. Монголын эдийн засаг төсөөлж байснаас илүү эрчимтэй сэргэж, өндөр өсөлтийг үзүүллээ. Энэ хэрээр гадаад валютын нөөц нэмэгдэж 3 тэрбум ам.долларт хүрэв. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд шийдвэртэй арга хэмжээ авснаас эерэг үр дүн гарлаа. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас Засгийн газар цаашид урт хугацааны тогтвортой бодлогодоо анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төсвийн зарлагын өсөлтөд хязгаарлалтаа үргэлжлүүлэх нь зүйтэй. Төсвийн зарлагын санхүүжилт илүү үр ашигтай байх нь чухал. Түүнчлэн банкны олгож буй зээл нь уул уурхайн бус салбаруудыг дэмжих замаар ЖДҮ, хөдөө аж ахуйн чиглэлд олгох нь зүйтэй. Улмаар банкны салбарыг бэхжүүлэх талаар Монголбанкнаас бодлогын чухал арга хэмжээнүүдийг авч эхэлсэн нь зөв шийдэл болсон. Цаашид Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр зорилтуудаа тууштай хэрэгжүүлэхтэй нүүр тулж байна. Эдийн засгийн төрөлжилт хөдөө орон нутгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ. Уул уурхайн бус салбарыг дэмжихэд макро эдийн засгийн үзүүлэлт тогтвортой байх шаардлагатай. Инфляци нам дор байх, валютын ханш тогтвортой байх нь чухал. Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай. Дэлхийн зах зээл маш өрсөлдөөнтэй. Тиймээс Засгийн газар эхлүүлсэн шинэчлэлийн арга хэмжээнүүдээ тууштай хэрэгжүүлж байж энэ үр дүнд хүрнэ. Монгол Улсын хувьд малын эрүүл мэндийг сайжруулах, Гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах, бизнесийн орчныг сайжруулахад анхаарах ёстой. Ялангуяа мах, сүүний чиглэлийн бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарахыг ОУВС зөвлөж тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Эдийн засагт гарч буй нааштай үзүүлэлтүүдээс дүгнэхэд Монгол Улсын ойрын ирээдүй өөдрөг байх төлөвтэй”хэмээв.
-ОУВС-гаас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тохирсон бүтцийн шинэчлэлийн зарим арга хэмжээг цуцалсан гэсэн. Шинэчлэлийн арга хэмжээнүүд эдийн засагт өгөөжгүй байв уу?
-Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр. Тиймээс ОУВС хөтөлбөрийн зорилтыг хангах үүрэгтэй. Төсвийн хүрээнд дэвшүүлсэн томоохон зорилтуудыг Монгол Улсын Засгийн газар хангаж ажилласан. Төсөв дээр хэрэгжих ёстой байсан арга хэмжээнүүдийг цуцлах болсон шалтгаан нь төсвийн алдагдлыг бууруулахад нөлөө маш бага байсантай холбоотой. Гэхдээ макро түвшинд энэхүү цуцлах шийдвэр нь сөргөөр нөлөөлөхгүй. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд татварын багц хуулиудын шинэчлэл чухал нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Төсвийн зарлагын үр ашгийг сайжруулахад анхаарч орлогыг нэмэгдүүлэх хос бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засагт тодорхой өгөөж авчирна. Үр ашиггүй зардлыг өнгөрсөн жил маш сайн танасан. ОУВС шаардлагатай зардлуудыг нэмэгдүүлэхийг зөвлөж байгаа. Тухайлбал сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, Төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг зөвлөсөн.
Ингэснээр төсвийн гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давсан үр дүнтэй байгаа учраас Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тохирсон зарим бодлогыг нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх боломж бүрдэж байна. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг сүүлийн хэдэн жил нэмээгүй байсныг эргэн харж, 2019 оноос нэмэхээр тусгасан. Бүтцийн шинэчлэлийн хүрээнд татварын орчныг таатай болгож, далд байгаа татварыг ил болгох замаар орлого нэмэгдүүлэх тогтолцоог бий болгох нь чухал. Түүхий эдийн экспортын эрэлт цаашдаа муудаж болзошгүй, мөн газрын тосны үнэ өсч байгаа зэрэг нь томоохон эрсдэл болж байна. Иймд, эрх баригчид эрсдлээс хамгаалах хөрөнгө нөөцөө үргэлжүүлэн бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг өндөр, тогтвортой түвшинд байлгахад шаардлагатай бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ байна. Түүнчлэн банкны системийг бэхжүүлэх, татварын боловсронгуй тогтолцоог бий болгох, төсвийн хяналтыг сайжруулах асуудалд ойрын хугацаанд анхаарлаа үргэлжүүлэн хандуулах нь зүйтэй.

-Монголбанк мөнгөнийн бодлогын хүүг 10 хувь болгож нэг нэгж хувиар буурууллаа. Ийнхүү бодлогын хүүг зөөллөснөөр эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх үү?
-Өнгөрсөн жилийн хугацаанд Засгийн газар төсвийн алдагдлыг маш сайн бууруулж ажилласан. Энэ нь мөнгөний бодлогыг суллах, уян хатан болгох нөхцлийг бүрдүүлсэн. Мөнгөний бодлогын хүү 10 хувь, инфляцийн түвшин 8 хувь болсон нь бодит хүү хоёр хувиар илэрхийлэгдэж байгаа. Бодит хүүгийн түвшин эдийн засгийн эрсдлийн хэмжүүр юм. Өөрөөр хэлбэл бодит хүү буурахтай зэрэгцэн эрсдлийн түвшин буурдаг. Засгийн газрын хувьд төсвийн алдагдлыг бууруулахад өнгөрсөн жилийн хугацаанд бодит хүүний үзүүлэлтэд анхаарсан. Зээлийн хүүг бууруулах асуудал маш чухал бөгөөд эл асуудалд Монгол Улс нухацтай төвлөрч буй нь сайн хэрэг.
-Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй жилүүдэд эдийн засаг тэлдэг. Өнгөрсөн жил эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн өсөлт эдийн засагт нэлээн жин дарсан. Гэхдээ эдийн засаг сайжирлаа гэж сэтгэл ханаж боломгүй. Өрийн хэмжээ өндөр хэвээр байна. Өрийн “шок”-оос хамгаалах гол хөшүүрэг нь юу вэ?
-Түүхий эдийн экспорт, дотоодын эрэлт нэмэгдсэний үр дүнд эдийн засаг төсөөлж байснаас өндөр гүйцэтгэлтэй гарсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 онд 5.0 хувь, 2019 онд 6.3 хувьд тус тус хүрэх тооцоо гарч байгаа. Засгийн газрын бодлогын тохиргооны хөтөлбөрийг ОУВС тэргүүтэй хандивлагчид 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтээр дэмжиж байгаа бөгөөд 2017, 2018 онд эргэн төлөгдөх хугацаатай байсан гадаад бондуудыг амжилттай дахин санхүүжүүлсэн, гадаад валютын нөөцийг 1.8 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн, Засгийн газрын өр огцом багассан зэрэг нааштай үр дүн гараад байна. Эдгээр өөрчлөлтүүдийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нэлээд тогтворжиж, хүүгийн түвшин бууран Засгийн газрын өрийн үйлчилгээний хуваарийг эрс сайжруулсан. Өрийн эрсдлийн тухайд төсвийн бодлого зохистой байх ёстой. Эдийн засаг эрчимтэй өсч буй үед Засгийн газар аль болох их хэмжээний хуримтлал үүсгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эдийн засаг саарах үед бэлтгэлээ базаана гэсэн үг. Монгол Улсын хувьд Баялгийн сан байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлэх хэрэгтэй байна. “Оюутолгой” ХХК 2020 онд хоёрдугаар шатны бүтээн байгуулалт руу шилжихэд Монгол Улсын орлого нэмэгдэнэ. Энэ үед өрөө төлөх, Баялгийн сандаа хуримтлал үүсгэх хэрэгтэй.
- Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ-аас Монгол Улсад 40 зөвлөмж өгсөн. Ирэх 10 дугаар сар гэхэд тус байгууллагын зөвлөмжийг нийцүүлэн, хууль эрх зүйн шинэчлэл хийхгүй бол манай улс “Саарал жагсаалт”-д орохоор байгаа. Энэ эрсдлийг үүсгэхгүйн тулд юу хийх ёстой вэ?
-“Саарал” жагсаалтад орох нь Монголын санхүүгийн салбар буюу банкуудын хувьд маш хүнд байдал үүснэ. Гадны банкууд Монголын банкуудтай төлбөр тооцоо хийхээс татгалзана. Цаашлаад гадны хөрөнгө оруулалт Монголд орж ирэх урсгалд сөргөөр нөлөөлөх юм. Тиймээс Монголын Засгийн газрын зүгээс уг асуудалд нухацтай хандаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. УИХ-ын хаврын чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлнэ. Мөн ОУВС, Монголбанкинд энэ чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж байгаа учир нааштай үр дүн гарах байх гэсэн хүлээлт байна.
-Монгол Улсын Засгийн газар Гурван тулгуурт хөгжлийн бодлого арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөр ОУВС-гийн зорилттой хэр нийцэж байгаа бол?
- Гурван тулгуурт хөгжлийн бодлогын үндсэн зорилтуудыг дэмжиж байгаа. ОУВС-гийн хувьд макро эдийн засгийн тогтвортой байдлыг чухалчлахыг зөвлөсөн. Үүнийг бүрдүүлэхийн тулд хүчирхэг банкны систем, хөрөнгө оруулалтын таатай орчин чухал. Эдгээр хүчин зүйлүүдийг бүрдүүлж чадвал эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд хадгалах боломжтой. Байшингийн суурь сайн байж барилга бат бэх болно. Харин суурь нь муу байх юм бол өнгөрсөн хугацаанд эдийн засагт гарсан бодлогын алдаанууд үргэлжилнэ гэсэн үг. Төсвийн зардлаа нэмэгдүүлээд байвал өр тэлнэ. Өр өсөөд ирэхээр эдийн засгийн өсөлт саардаг. Ийм нөхцөл үүсэхэд хандивлагч орнуудын дэмжлэг хүсдэг. Тиймээс эдийн засгийн суурийг бэхжүүлж хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийг зөвлөж байгаа.
-Та Банкны салбарыг хүчирхэг болгох ёстой гэлээ. Санхүүгийн салбарын 95 хувийг банк бүрдүүлж байгаа. Гэтэл тус салбарын нөгөө багана болох Хөрөнгийн зэх зээлийн хөгжил манайд сул буюу жижиглэнгийн хэлбэрээр ажиллаж байна. Тиймээс эдийн засгийг тулах гол цэг болох Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд Монгол Улс хэрхэх ёстой вэ?
-Монголын санхүүгийн салбарт банкууд давамгайлж байгаа нь үнэн. ОУВС-гаас Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хангахын тулд эхлээд банкууд нь хүчирхэгжих ёстойг би дурдсан. Монголын Хөрөнгийн зах зээл тэлэхгүй байгаа нь хэд, хэдэн шалтгаантай. Тухайлбал банкууд болон томоохон аж ахуйн нэгжүүд нь дотоодын Хөрөнгийн зах зээлд гарахгүй байна. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжих компаниудын тоог нэмэгдүүлэхийн тулд компанийн засаглал болон нягтлан бодох бүртгэлийн стандартуудыг сайжруулахаас эхлээд маш олон тохиргоог хийх шаардлагатай. Тухайн зах зээл дээрх аж ахуйн нэгжүүдийн хувьцааг худалдан авах хөрөнгө оруулагч шаардлагатай. Тэгэхээр энэ дэд бүтцийг сайжруулах ёстой. Сангийн яамнаас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа. Энэ асуудалд хандивлагч байгууллагуудаас техникийн туслалцаа авч буй юм. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд цаг хугацаа шаардана. Тиймээс ОУВС Монгол Улс эхлээд хүчирхэг банкны системийг бий болгох нь зүйтэй гэдэгт төвлөрч байна.

Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал