Инфляци зорилтот түвшинд хүрч тогтворжино
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Инфляци ойрын жилүүдэд тогтворжино хэмээн Монголбанкнаас гаргасан статистикийн үзүүлэлтийн тайланд дурджээ.
Тодруулбал 2018 оны I улирлаас хүнсний бус инфляцийг бууруулах боломж байгаа аж. Улмаар эрэлтээс үүдэн инфляци алгуур өсөх ч зарим нийлүүлэлтээс үүдэлтэй хэрэглээний үнийн индекс буурч, цаашид зорилтот түвшинд хүрч тогтворжих төлөв байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Ирэх жилүүдэд уул уурхайн бус салбаруудын өсөлт буурах ч эрдэс баялгийн салбарт өсөлт гарах төлөв ажиглагдаж буй аж.

Б.Заяа