Монгол-Хятадын бизнес форум Бээжин хотноо эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол-Хятадын Бизнес форум өнөөдөр Бээжин хотноо эхэллээ.
Хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай ажиллах гүүр нь болох энэхүү бизнес форумыг МҮХАҮТ, Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооноос хамтран зохион байгуулж буй юм. Форумд оролцохоор Монголын талаас 163 ААН, 300 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр хоёр улсын хувийн хэвшлүүд 4.6 тэрбум ам.доллартай тэнцэхүйц үнийн дүн бүхий хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна. Урьдчилсан байдлаар 36 орчим гэрээ байгуулахаар төлөвлөсөн талаар албаны хүмүүс мэдээлэл өгч байгаа юм.

Их хэмжээний мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж буй дээрх гэрээнүүдэд цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүд багтаж буй юм байна. Хэрэв хоёр улсын хувийн хэвшлийн төлөөллүүд дээрх хамтын ажиллагааны гэрээг амжилттай байгуулж, хэрэгжүүлбэл Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулна хэмээн тооцож байна. Засгийн газрын зүгээс хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, таатай нөхцөл бүрдүүлэх зэрэгт анхаарч буйн илэрхийлэл нь энэхүү форум бөгөөд хувийн хэвшлийн үйл ажиллагаа өргөжсөнөөр ажлын байр бий болж, татварын бааз суурь тэлэх зэрэг эерэг үзүүлэлтүүдийг эдийн засагт авчрах юм.
Дашрамд дурдахад, дээрх хэмжээний мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг өмнө нь хийж байгаагүйг эдийн засагчид, албаны төлөөлөгчид онцолж байгаа. Ихээхэн үр дүн хүлээж буй уг Бизнес форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцох юм. Мөн Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Жян Зөнвэй, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын боломж” сэдвээр илтгэл тавина.

Н.Гантуяа