Б.Мөнхзаяа Гунсаны олон улсын марафонд аман хүзүүджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-11 15:21:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Гунсан хотноо энэ сарын 8-ны өдөр болсон марафон гүйлтийн олон улсын тэмцээнд ОУХМ Б.Мөнхзаяа 2:34:56 цагийн амжилтаар хоёрдугаар байр эзэлжээ.

Энэ тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцсон бөгөөд уламжлалт уг марафонд Кени, Этиоп улсын алдартай дэлхийн шилдэг тамирчид өрсөлджээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 42,195 км-ын ангилалд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа дэд байр эзэлсэн бол түүний урд Кенийн тамирчин оржээ.



Мөн эрэгтэйчүүдийн ангилалд Д.Гантулга найм, Ж.Олонбаяр 10 дугаар байрт шалгарсан байна. Энэ удаагийн марафонд дотоод болон гадаадын нийт 10 мянга гаруй тамирчид хурд, хүчээ сорин өрсөлджээ.

Д.Өлзий
Связанные новости