"Ремекон" компанийн хувьцаа хамгийн өндөр өсөлт үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-13 17:51:06
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 980,374 ширхэг хувьцаа арилжсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 3 компанийн хувьцааны ханш буурсан бол 6  компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Ремекон" RMC+7.89 хувь "Говь" GOV+7.12 хувиар буюу ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "АйТүүлс" ITLS-1.53 хувь, "Улсын Их Дэлгүүр" UID-0.67 хувиар буюу  хамгийн их уналттай байв.

Ингэснээр "TOP 20" индекс 19,429.62 нэгж болж 3.01 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 75 тэрбум 635 сая 974 891 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу. 
Связанные новости