Аймгийн залуучууд алаг бөмбөгөөр өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРАймгийн Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгууллагын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын хоёр өдөр Баруун-Урт хотод боллоо.
“Спиртлэг бус спортлог залуус” уриан дор зохион явуулсан уг тэмцээнд аймгийн төвийн 27 багийн 200-гаад тамирчин оролцсоноос аймгийн ЗДТГ-ын эрэгтэй, “Дөрвөлж” ОНӨҮГ-ын эмэгтэй баг тэргүүн байр эзэлж, ХААН банкны эрэгтэй, МСҮТ-ийн эмэгтэй, Баруун-Урт сумын ЗДТГ-ын эрэгтэй, ХАС банкны эмэгтэй баг удаах байрт шалгарсан байна. Багийн дүнгээр ХААН банкныхан шалгарч шилжин явах цомыг 2 дахь жилдээ өөртөө хадгалахаар болжээ. Энэ жилийн тэмцээнийг “Дижитал фото” төв ивээн тэтгэжээ.
Г.Сүхээ
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
8 дня
Ulaanbaatar