СҮХБААТАР: Жюү жицүгийн дэлхийн аваргатай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг анх
удаа жюү жицүгийн дэлхийн аварга тамирчинтай боллоо.
АНЭУ-ын
Абу Даби хотноо зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч Даваажаргалын Анударь энэхүү амжилтыг үзүүлжээ.
Тэрбээр энэ төрлийн спортоор сүүлийн жилүүдэд тогтмол хичээллэж байгаа бөгөөд улс, тивийн тэмцээнд ч өндөр амжилт гаргаж байсан түүхтэй. Түүний аав н.Даваажаргал нь сургуулийнхаа биеийн тамирын
багшаар ажилладаг. 2017 онд
сум орон нутгийнхаа дэмжлэгээр жудо бөхийн
дэвжээг байгуулж, хүүхэд багачуудыг
тогтмол бэлтгэж, дасгалжуулж эхэлсний нэг нь охин Д.Анударь юм.
Тус ДАШТ-д Монгол Улсаас 12 клуб, академийн 6 дасгалжуулагч, өсвөр үе, залуучуудын 82 тамирчин, насанд хүрэгч мастерсын 14 тамирчин, 1 шүүгч, 3 эцэг эх, нийт 106 хүний бүрэлхүүнтэй баг оролцжээ.
Связанные новости
Ulaanbaatar