СҮХБААТАР: Л.Дамчаасүрэн “Агтана хүрээт” наадмын хошой аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-11-17 17:06:25

Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын адуучин Л.Дамчаасүрэн "Агтана хүрээт-2025" хүлэгч эрсийн наадмын "Шилдэг адуучин" шалгаруулах уралдаанд түрүүлж, тус наадмын хошой аварга боллоо.


 

"Агтана хүрээт-2025” хүлэгч эрсийн наадам энэ сарын 14, 15-нд Дарьганга сумын Шилийн богд хайрхны ар бэлд найм дахь жилдээ зохион байгууллаа. Монгол адууны соёлыг тээгч, түгээн дэлгэрүүлэгч хүлэгч эрс газар газраас зорин ирж шандсаа сорьдог тус наадмын урьдчилсан шалгаруулалтаас тунаж оролцсон шилдэг 100 адуучны өрсөлдөөний дэд байрыг Сүхбаатар аймаг Мөнххаан сумын адуучин Ж.Ганбаяр гуравдугаар байрыг Төв аймгийн Цээл сум С.Тэмүүжин, дөрөвдүгээр байрыг Өвөрхангай аймагБүрд сумын Б.Батбямба тавдугаар байрыг Сүхбаатар аймаг Дарьганга сум Л.Эрдэнэ-Очир нар эзэлжээ.


 

Шагналт байрын адуучдыг 5-1 хүртэлх сая төгрөг болон Манжуур хотоор аялах эрхийн бичгээр урамшуулсан байна.

 

Шилдэг адуучны уралдаанд Сүхбаатар, Говь-Алтай, Сэлэнгэ, Өмнөговь, Дорнод, Завхан,  Архангай, Булган, Дорноговь аймаг болон Улаанбаатар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ы адуучид оролцжээ. 

Связанные новости