Баян-Агт сумын багийн иргэд асуудлаа өөрсдөө шийддэг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт суманд багийн иргэд хуралдаа идэвхтэй оролцож, бие дааж асуудлаа шийддэг гэж тус сумын ИТХ-ын дарга С.Ганбат ярьсан юм. Түүнтэй уулзаж энэ талаар тодрууллаа.
-Манай сум 6 багтай. Багийн иргэдийн нийтийн хурал хийх гэж хэдэн жилийн өмнө ирц оролцоо хүрэхгүй тардаг байсан үе бий. Тэгвэл манай сумын багийн иргэд хуралдаа хамгийн идэвхтэй оролцож асуудлаа шийддэг болсон. Энэ нь багтаа байгаа асуудлаа өөрсдөө шийддэгтэй холбоотой. Баг бүхэн өрх бүрээс авч үүсгэсэн малтай. Тэр малаа цөөн малтай иргэдэд маллуулан малтай болгох асуудлаа өөрсдөө шийднэ. Ямар хүнд малаа өгч ашиг шимийг нь хүртүүлэхээ илэн далангүй ярьж байж шийддэг учир мал маллах ухаан дутмаг, арчилгаа, маллагаанд муу анхаардаг хүмүүсийг энэ хөтөлбөртөө хамруулдаггүй юм.
Нэг баг гэхэд 150 орчим ямаатай бөгөөд түүнийг хоёр өрхөд өгч маллуулан бойжуулсан төлийг нь өөрсдөд нь өгдөг. Харин ноолуурын үнийн 60 хувийг багийн санд төвлөрүүлэн соёл, урлаг, спортын зэрэг арга хэмжээнд зарцуулдаг. Тэгэхлээр малаа чин сэтгэлээсээ сайн малладаг өрх жилд 70-80 ямаатай болж, ноолуурын үнээс 2-3 орчим сая төгрөгтэй болох боломжтой байдаг. Тиймээс энэ малжуулах хөтөлбөрөө өөрсдөө ярьж шийддэг учраас иргэд хуралдаа идэвхтэй оролцдог болсон гэж Баян-Агт сумын ИТХ-ын дарга С.Ганбат ярив.

М.Батжаргал