Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ анх удаа гурван улсын нутаг дэвсгэрт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    
	Улаанбаатар /МОНЦАМЭ/. Москва хотноо өнөөдөр болж буй ФИФА-ийн 68 дахь Конгресс-д Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны гишүүн 211 орны төлөөлөгчид оролцож байна.
	Энэ Конгрессийн хамгийн чухал хэсэг нь 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг сонгох асуудал байв. Энэ эрхийн төлөө АНУ-Канад-Мексикийн хамтарсан зохион байгуулах хороо, нөгөө талаас Марокко улс өрсөлдөж, дөнгөж сая олонхийн саналаар АНУ-Канад-Мексик ялалт байгууллаа.
	Ийнхүү хөлбөмбөгийн түүхэнд анх удаагаа гурван улсын нутаг дэвсгэрт ДАШТ зохион байгуулахаар боллоо” хэмээн спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээллээ. 
	 
Д.Өлзий
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    