"Самсунг" компани дэлхийн шилдэг компаниудын 12-т жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2018-07-20 16:57:25
СӨҮЛ. /Ёнхап/. АНУ-ын “Фортунь” сэтгүүлийн гаргадаг дэлхийн шилдэг 500 компанийн жагсаалтад Өмнөд Солонгосын "Самсунг Электроникс" корпораци 12-р байрт жагссан тухай “Ёнхап” агентлаг баасан гарагт мэдээлэв.

Тус компани нь анх 1995 онд уг жагсаалтын 221-т бичигдэж байжээ. Тэр цагаас хойш дэлхий даяар үйл ажиллагаагаа өргөжүүлсээр өнгөрсөн онд 15 дугаарт жагссан билээ. Өмнөд Солонгосын компаниудаас Самсунг компани нь анх удаагаа шилдэг 20-д багтсан амжилтыг үзүүлсэн байна. Тус компанийн гол өрсөлдөгч болох "Apple" компани 11-р байрт жагсжээ.

“Фортунь” сэтгүүлд дурдсанаар, Самсунг компани нь ухаалаг гар утасны салбарт ихээхэн сорилттой тулгараад байгаа бөгөөд үүнд Хятадын компаниудын өрсөлдөөн ширүүсч байгааг онцолжээ. Гэсэн хэдий ч тус компани нь чип үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэгч хэвээр байгаа юм.

Мөн энэ оны жагсаалтад Өмнөд Солонгосын хоёр дахь том чип үйлдвэрлэгч компани болох "SK hynix" нь анх удаа багтаж 442-т жагссан байна.

Э.Хулан
 
Связанные новости