Өвс хадлан бэлтгэл эрчимтэй явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн хэмжээнд 60 хэсэг салаа, 383 хүний бүрэлдэхүүнтэй 150 трактор, 152 хадаар тармуур, 48 хаман боогчтойгоор хадланд гарч одоогоор 3836 тн өвс бэлтгээд байна.
Дарьганга, Наран, Мөнххаан, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумд өөрийн хэрэгцээт өвсний аюулгүйн нөөцийг бүрдүүлжээ.
Засгийн газрын А/92 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/283 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бага оврын 25 морины хүчин чадалтай 60 тракторыг аймгийн ХХААГ татан авчирч, 37 тракторыг сумдын аж ахуйн нэгж, иргэдэд хадлан тэжээл бэлтгэхэд зориулан 2 жилийн хугацаатай олгож, эргэн төлөлтийг өвсөөр тооцон олгосноор тэд аймгийн аюулгүйн нөөцөд 37800 боодол буюу 756 тн өвс нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Г.Сүхээ
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar
Комментарии