Баруун бүс нутгаас мах, махан бүтээгдэхүүн авах талаар ярилцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон бусад холбогдох албаны хүмүүс саяхан Увс аймагт ажиллаад буцсан. Тэднийг дагалдан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Увс аймгаас УИХ-д сонгогдсон, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нарын албаны хүмүүс мөн тус аймагт ажилласан юм. Хятадын гадаад хэргийн сайд Увс аймагт ажиллах үеэрээ Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан гэсэн баруун таван аймгийн Засаг дарга нартай уулзаж мэдээлэл солилцсон бөгөөд энэ үеэр 5 сая юанийн тусламж үзүүлэхээ амласан юм.
Мөн хоёр улсын хил, боомтын хүнд суртлыг арилгах, баруун бүс нутгаас мах, махан бүтээгдэхүүн авах, түүхий эдийг гүн боловсруулах, оюутан залуусыг тэтгэлгээр сургах зэрэг асуудлыг хөндөж ярилцсан байна. Үүний зэрэгцээ ОХУ-аас БНХАУ руу татах хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэх боломжтой тухай цухас дурдсан юм. Увс аймгийн хувьд Хятадын гадаад хэргийн сайдын амласан мөнгөөр юу хийх нь одоохондоо тодорхойгүй байна. Ямартай ч мөнгө нь орж ирэхээр аймгийн ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэх биз ээ. Албан бус эх сурвалжийн мэдээгээр мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ гаргахад зориулахаар болсон гэж байв. Манай улсын хувьд малын гоц халдварт өвчин мэр сэр гардаг тул баталгаатай мах, махан бүтээгдэхүүнийг урд хөршид нийлүүлэхийн тулд энэ тал дээр анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байгаа аж.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон бусад холбогдох албаны хүмүүс Увс аймагт хоёр хоносон бөгөөд тэд Увс, Хяргас, Үүрэг нуураар аялж, тэндхийн баазад амарч тухалсан юм.

Б.Батхүү