Увсын нутгаар ойрын өдрүүдэд бороотой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улаангомд бороотой байна. Энэ сар гарсаар аймгийн нийт нутгаар сэрүүсч, хугацааны эхэнд ихэнх нутгаар бороо орж, газар тариалангийн нутгаар цочир хүйтрэх төлөвтэй байгаа аж. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, маргааш зүүн хэсгээр, 9-нд зарим газраар бороо орох юм байна. Харин энэ сарын 20-иос сэрүүсч, уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүрч хүйтрэн, өдөртөө 12-17 градус дулаан байх аж.
“Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Түүнчлэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна” хэмээн аймгийн УЦУОШТ-ын синоптик инженер Г.Нацагдорж мэдээллээ.

Б.Батхүү