Дэлхийн хамгийн том банзан шпатын ордыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-06 17:49:52
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /Xinhua/. 70 сая тонны нөөцтэй банзан шпатын /wollastonite/ ордыг БНХАУ-ын Жянши мужаас илрүүлжээ. Энэ орд нь нөөцөөрөө дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа ажээ.


"Дэлхийн хамгийн том банзан шпатын орд болох Канадын “Seeleys Bay” ордтой уг ордыг харьцуулахад нөөц, хүдрийн чанар, диаметр гээд бүх талаараа илүү байгаа юм. Мөн банзан шпатын агууламж 63 хувьтай байна" гэж албаны хүмүүс мэдэгджээ.


Банзан шпат нь өвөрмөц онцлог бүхий байгалийн гаралтай эрдэс юм. Уг эрдсийг боловсруулснаар зах зээлд олон чиглэлээр ашиглаж болох бүтээгдэхүүн болдог бөгөөд голдуу хуванцар, будаг, бүрээс, шаазан зэрэг зүйлсийг хийхэд ашигладаг байна.

Холбоотой мэдээ