БУЛГАН: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн урчуудыг шалгарууллаа

ФОТО МЭДЭЭ
batjargal@montsame.mn
2023-05-16 15:41:21

Булган /МОНЦАМЭ/. “Булган хангай” ардын урлаг, өв соёлын наадмын соёлын бүтээлч үйлдвэрлэл, урлалын шилдэг бүтээлийн уралдаан боллоо.

Мод, модон урлалын төрөлд Сайхан сумын М.Ганбат, төмөр, металл урлалын төрөлд Булган сумын С.Зоригтбаатар, арьс ширэн урлалын төрөлд Орхон сумын Б.Баярбат, сувинер, бэлэг дурсгалын төрөлд Бүрэгхангай сумын Ц.Лхагвасүрэн, зөөлөн эдлэл урлал төрөлд Булган сумын Л.Наранзаяа нарын бүтээл шилдгээр шалгарсан байна. “Булган хангай” ардын урлаг, өв соёлын наадмын соёлын бүтээлч үйлдвэрлэл, урлалын бүтээлийн уралдааныг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулж, Рашаант, Сайхан, Булган зэрэг найман сумын урчууд оролцлоо.