ГОВЬ-АЛТАЙ: Монгол Улсын аварга О.Хангай түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-08-03 12:00:02

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх барилдлаа.


Хүчит бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын Аварга Оргихын Хангай түрүүлж, Монгол Улсын Заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн бол Монгол Улсын Харцага Б.Цэдэнсодном, Монгол Улсын Заан Д.Анар нар шөвгөрөв.


Холбоотой мэдээ