БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-22 11:48:47

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд амарна.


Учир нь ОХУ-д тухайн өдрүүдэд "Эх орон хамгаалагчдын өдөр" тохиож байгаа тул тус улсад бүх нийтээр амрах аж.


Хил хамгаалах байгууллагаас өгсөн мэдээллээр Цагааннуур боот энэ сарын 26-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу хэвийн ажиллана.


Ташрамд, "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаахаар тусгасан байдаг.

Холбоотой мэдээ