ЗАВХАН: Мөрөн Улиастай чиглэлийн автозам дагуу туслах зам гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-25 21:32:16

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Мөрөн-Улиастай чиглэлийн А/1102 дугаартай авто замын 397-398 дахь километрт цэвдэг үүссэн, ус задарсан. Замын зорчих хэсэгт ус хөлдөж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна.



Одоогийн байдлаар Завхан АЗЗА ТӨХК-аас тус орчимд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор туслах зам гаргах ажлыг хийж байна.


Тиймээс иргэд, жолооч та бүхэн замын нөхцөлд хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна гэж Завхан аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.



Холбоотой мэдээ