Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр цасан шуургатай. Иймд цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжтэй байхыг малчид, тээвэрчид, ард иргэдэд Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
2261天