Монгол компаниуд мега төслүүдэд оролцох боломж бүрдэнэ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн засаг даргын тамгын газар (НЗДТГ) болон Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд мега төслүүдэд дотоодын барилгын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулах, залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх зэрэгт хамтарч ажиллах юм.
6天