У.Хүрэлсүх: Монгол хэл, бичгээ шамдан сурч, өв соёлдоо эзэн байх нь монгол үндэстний оюун санааны дархлаа юм
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын 29 дүгээр уралдааны шилдэг оролцогчдын шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд өнөөдөр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уралдааны найман ангилалд тэргүүн байр эзэлсэн оролцогчдын шагналыг гардуулсан юм.
102天