Б.Шоовдор Иван Ярыгиний нэрэмжит Гран при-д 3 дахь удаагаа түрүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гран при XXXII тэмцээнээс “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор эмэгтэйчүүдийн 59 кг-д алтан медаль хүртлээ.
1487天