Ханги боомт дахь тээврийн жолооч нарын тоог 136-аар нэмэгдүүлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн Ханги боомт дахь экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх үүднээс богины рейсийн тээвэр хийж буй жолооч нарын тоо 52 байсныг 136-аар нэмэгдүүлжээ. Тус боомтыг "Ногоон бүс" болгох ажил 67.9 хувьтай хэрэгжиж байна. Ариутгалын пунктийг энэ сард багтаан бүрэн ашиглалтад оруулж, нийт 76 тэмдэг, тэмдэглэгээг суурилуулах, замын дагуу гортиг татах, ААН-үүдийн тусгаарлан ажиглах байрны стандартыг хангуулж буй талаар Ханги хилийн боомтын зөвлөлийн дарга, ажлын хэсгийн ахлагч дэд хурандаа Я.Түвшинбаатар мэдээллээ.
1381天